Шинжлэх ухаан, технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед, ихэнх салбарт математик загварчлал, програмчлал, хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, ур чадвар улам ихээр шаардагддаг болж байна. Бид эдгээр ур чадварыг эзэмшихэд шаардлагатай суурь мэдлэгийг тавьж, ирээдүйн өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэхийг зорин ажиллаж байна.
Математик, компьютерийн ухааны мэргэжлээр төгссөн, ОУМО-ын мөнгөн медальтай, Япон улсад баклавр, магистрийн зэрэг хамгаалсан, япон хэлтэй багш хичээл заадаг. Математик, програмчлал, хиймэл оюуны олимпиадад бэлтгэх, гадаадад суралцах шалгалтын бэлтгэл (Монбүшо / EJU), ЭЕШ-н бэлтгэл, хоцрогдол арилгах, түвшин ахиулах зэрэг сургалтуудыг явуулдаг.
Дунд болон ахлах ангийн сурагчдыг олимпиадын түвшинд бэлтгэнэ.
Стандарт болон математикийн гүнзгий ангиудад зориулсан мэдлэгийг нөхөж, улмаар олимпиадын бэлтгэл явуулна.
Урт хугацаагаар тогтмол явагддаг бөгөөд олимпиадад амжилт гаргасан сурагчдад төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
(1) Да, Лх, Ба гаригуудад 14:00-16:00, 16:00-18:00
(2) Бямба, Ня гаригуудад 14:00-16:00
(3) Мя, Пү гаригуудад 9:00-11:00
цагуудад хичээллэнэ.
Сургалт 7 хоногт 3 удаа, 1 удаа 2 цагаар (120 мин) орно. Алтангэрэл багшийн ном, болон Япон сурах бичгүүдээс заана. Японд Монбүшогоор сурсан, Япон хэлний N1-тэй, мэдээллийн технологийн магистр зэрэгтэй багш заана. Одоо Мя, Пү гаригт 18:30-20:30, Бя гаригт 16:00-18:00 хичээллэж байгаа. 1 удаа туршилтаар сууж үзэж болно
БүртгүүлэхСургалт 7 хоногт 3 удаа, 1 удаа 2 цагаар (120 мин) орно. Япон сурах бичгүүдийг ашиглаж заах ба англи хэл дээр өгөх сурагчдад, бодлогыг орчуулж заана. Нийгмийн ухааны чиглэл(course 1) болон байгалийн ухааны чиглэлээр тусад нь бэлтгэдэг. 1 удаа туршилтаар сууж үзэж болно
Бүртгүүлэх(1) Да, Лх, Ба өдрүүдэд 14:00-16:00, 16:00-18:00 Математик 7 хоногт 3 удаа, 1 орохдоо 2 цаг(120 минутаар орно). Цөөхөн хүүхэдтэй, хүүхэд тус бүрийн түвшинд тааруулж хичээллэнэ. 1000 бодлого болон бусад материалаас сэдэв сэдвээр нь заана. Өөрийнхөө сул сэдвийг сонгож заалгаж болно. 1 удаа туршилтаар сууж үзэж болно.
Бүртгүүлэх
Дунд болон ахлах ангийн сурагчдыг олимпиадын түвшинд бэлтгэнэ.
Python, C++ хэлээс сонгон суралцах боломжтой.
Програмчлалын хэлний үндсэн мэдлэгийг олгож, програмчлал, хиймэл оюуны олимпиадад бэлтгэнэ.
Урт хугацаагаар тогтмол явагддаг бөгөөд олимпиадад амжилт гаргасан сурагчдад төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
Компьютер дээр бичиж чаддаг байх, мөн өөрийн компьютертэй ирэх шаардлагатай.
Сургалт
(1) Мя, Пү гаригуудад 14:00-16:00
(2) Бя, Ня гаригуудад 16:00-18:00
цагуудад явагдана.